Аюул сөрөгчийн алтан агшнууд

Салхи шуурга зэрэг байгалийн үзэгдлийг сонирхогч Крис Аллингтон хэмээх 26 настай залуу байгалийн үзэгдлүүдээс хамгийн аюултай, ширүүн үзэгдэл болох аянга цахилгаан, тэр дундаа хуй салхийг голчлон судалж, фото зургийг нь гэрэл зургийн хальснаа буулган авдаг байна.

 

Ялангуяа хуй салхины зургийг авна гэдэг үнэхээр аз туршсан хэрэг билээ. Энд тэндгүй аянга нүргэлэн, аадар бороо асгарч, бүгдийг хуу хамаад авах нь уу гэмээр салхи эрчлэн хуйлрахыг хараад Крис сандран балмагддаг хэдий ч өөрийн хүсэл сонирхолдоо хөтлөгдөн,  зориг гарган хамгийн ойроос зургийг нь авахаар хичээнгүйлэн хүлээдэг гэнэ. Нэг үгээр аюул сөрөн, үзэгдээд өнгөрөх тэрхүү хором мөчийг алдалгүй дардаг аж. Түүний бүтээлүүд үнэхээр амьд, хүний сэтгэлд хүрч чаддаг нь өндөр ур чадвар, мэдрэмжтэйнх  биз ээ.

 

Ингээд Крисын байгалийн догшин үзэгдлийг хэрхэн амилуулсан  зургаас хүргэе.