Хүн төрөлхтний түүхийг гэрэл зураггүйгээр төсөөлөхийн аргагүй. Хаана хэзээ чухам юу болж байсныг гэрэл зураг л бидэнд гэрчилдэг. Одоогийн өнгөт гэрэл зургийн "ах" нь болох хар цагаан гэрэл зураг бидний түүхэнд хүндтэй байр эзэлнэ. Бидний муухан төсөөлөх тухайн цаг үеийг амилуулж тэдгээр хар цагаан зургийг технологийн дэвшлийг ашиглан өнгөт болгосон хамгийн шилдэг арван таван гэрэл зургийг хүргэж байна. Мянга найман зуун он болоод мянга есөн зуун оны үед өнгөт гэрэл зураг гэж байсан бол тухайн зурагнууд ийм байх байлаа. Яг л өнөөгийн фото аппаратаар авсан мэт өнгө зохицлыг үнэхээр сайн гаргаж өгчээ.

Чарли Чаплин. Алдарт жүжигчин Чаплин ид хийж бүтээх хорин долоон настайдаа. Түүний тоглосон кинонууд дуугүй, хар цагаан дүрстэй байдаг ч өнөө бидний үед үнэ цэнээ алдаагүй хэвээр байгаа билээ.

Бүх цаг үеийн хамгийн сайхан бүсгүйчүүдийн жагсаалтыг тэргүүлдэг жүжигчин Одри Хэпбёрн нэг л сэтгэл татам байдаг. Инээмсэглэл, харц гээд л өөрийн гэсэн давтагдашгүй хэв маягтай тэрбээр олон хүний хайр хүндэтгэлийг хүлээсэн сайхан эмэгтэй билээ.

1939 он. Ажилгүй түлээчин эр эхнэрийн хамтаар

1887он. Волт Витман

Хинденбургийн сүйрэл.1937 он

1939 оны зун Алберт Эйнштейн Лонг Айланд аралд амарч байгаа зураг

1945 оны Лондон хот. Тоглоомоо тэврэн суугаа хүүгийн нүдэнд гуниг айдас дүүрэн ажээ.

1939 он. Дайны фронт руу явж буй английн цэргүүд

1921 он. Вашингтон Д.С . Авто машин осол гаргажээ.

Балтиморын залуу хөвгүүн. 1938 он

1900 он. Марк Твейн

1956 онд нэрт жүжигчин Элизабет Тейлор

1939 он. ”OLD GOLD” нэртэй дэлгүүр

Японы харваач нар 1860 он.

Нацист дэглэмийн харгис удирдагч Гитлерийн хамтран зүтгэгч Жозеф Гобел. Еврей үндэстнийг газрын хөрснөөс арчиж хаяхыг хүсэгчдийн нэг тэрбээр хожим Еврей хүн байсан гэдгээ мэджээ.
И.МӨНХЦЭНГЭЛ