Хэрэв таны аяллын төлөвлөгөөнд дараах орнуудын аль нэг нь байгаа бол, үндэсний онцгой хоол, амттанаас нь заавал амталж үзээрэй.

1. Тайванийн мөсөн уул-Халуунд идэх шилдэг хүйтэн амттан. Уламжлалт будаан бөмбөлөг орой дээр нь тавьсан жимстэй мөсөн уул байвал ямар вэ?

2. Францын макарон-Франц амттануудын бэлэг тэмдэг болсон хавчуургартай өнгө өнгийн жигнэмэгийг эх оронд нь идэж үзэхээ мартав аа.

3. Францын кроссант-Мөн зөвхөн францад л идэж болох онцгой амттай талх, гурилан бүтээгдэхүүнүүдийг орхиж болохгүй. Ялангуяа кроссант.

4. Хонг Конгийн нохойн хошуутай царцмаг-Сонирхолтой харагдаж байгаа биз дээ? Монгол исдүүжин шиг гэхдээ шал өөр амттай.

5. Миамигийн (АНУ) шарсан хавч-Яг чулуу шиг харагддагаараа бусад газрын шарсан хавчнаас ялгаатай. 100 гаруй жилийн түүхтэй энэ хоол нь мэдээж сайхан амттай.

6. Венецийн (Итали) тирамису-Аманд уусах espresso кафе болон maskarfone(итали крем) амт аян замын чинь сайхан чимэг болно.

7. Италийн порчини-Италид байгаа байж пастаг хажуугаараа өнгөрүүлж болно гэж үү? Бүр мөөгтэйгшүү.

8. Грекийн gyros-Грек хоолыг тараггүйгээр хэрхэн төсөөлөх билээ? Шарсан төмс, хонины мах грек тарагтай хэрхэн зохицдогийг заавал үзээрэй.

9. Грекийн tzatziki-Грек үндэсний бүх төрлийн хоолонд Tzatziki дагалдаж ирдэг. Татгалзахын аргагүй сайхан амттай.

10. Хавайн солонгон мөс-Яг л чихэрлэг цасан ширхэг аманд ороод хайлж буй мэт сэрүүн мэдрэмж төрөх болно.

11. Хавайн далайн хүнс-Хавайн арлын далайн хүнснүүд хамгийн шинэхнээрээ, эрүүл, бас амтлаг байдаг.

12. Сидней (Австрали)-Anzac буюу Australian and New Zealand Army Corps нэртэй дэлхийн нэгдүгээр дайны үед бий болсон жигнэмэг бий. Монголд хаа нэгхэн дэлгүүрүүдэд байдаг ч гэсэн Австралид яг л үндсэн орцоор нь жинхэнэ амтыг нь мэдрэх боломжтой.

13. Австралийн Павлова- Оросын алдарт балетчин Анна Павловагийн нэрээр нэрлэгдсэн зефиртэй уламжлалт амттан нь юм. Зөөлөн, бутарсан бас чихэрлэг бас бага зэрэг нялуун амттан.

14. Японд түүхий загас-Мэдээж түүхий загасыг яахан мартаж болох билээ? Бас Удон гоймонг заавал идэж үзэх хэрэгтэй. Монголд байдаг япон ресторанд байж болох ч жинхэнэ амтыг нь гүйцнэ гэж үү? Ялангуяа мөөгтэй Тэмпура удон.

15. Дубайн (Арабын Нэгдсэн Эмират улс) stracciatella-Тэндхийн хамгийн амттай зууш нь байсан. Баклажан, бяслаг, улаан лооль болон базилик зэрэг орцтой.

16. Энэтхэгийн hyderabadi birayni-Гайхамшигтай соёл, гайхамшигтай түүхтэй энэтхэг орноор аялах боломж гарсан уу? Тэндхийн амтыг мэдрээд ирэхийн цагт Hyderabadi Birayni хэмээх хоолыг амтлаад аваарай. Орцноосоо л энэтхэг хэв маяг мэдрэгдэх боловч монгол хүний амталгаанд тохирохуйц сайхан хоол юм.